САЙН ФИНАНС ЭНД ТРАНСФЕР ББСБ-ИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Энэхүү гэрээний нөхцөл нь “Сайн Финанс энд Трансфер ” ББСБ/Цаашид “А” тал гэх/, үйлчлүүлэгч нарын хоорондын сайн дурын үндсэн дээр хийж буй гэрээ бөгөөд үйлчлүүлэгч нь “Сайн Финанс энд Трансфер ” ББСБ-ийн Сайн Финанс энд Трансфер  Аппликейшн/цаашид “Апп ” гэх /-ийг ашиглахаар нууц үг зохион бүртгүүлсэнээр Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу гарын үсэг1 зурж энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсанд тооцно.
1.2. Талууд нь энэхүү гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуульд заасныг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээний нөхцөл тус бүрийг уншиж танилцсан болно.
1.3. Энэхүү гэрээгээр үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг “А талын гэрээт байгууллага2 /Монгол Улсын болон Гадаад улсын/-д тухайн өдрийн Апп -ийн зарласан тарифаар хөрвүүлж мөнгө шилжүүлэх, түүнээс энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу шимтгэл авах, үйлчлүүлэгчийн тодорхой мэдээллийг авах, хадгалах, энэхүү гэрээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн мэдээлэл байх тохиолдолд эрх бүхий байгууллагад шалгуулах, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох зэрэг харилцааг зохицуулна.
1.4. Апп -ийн зарласан тариф3/мөнгө гуйвуулгын шимтгэл/ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн бөгөөд тухайн өдрийн тарифыг “А” тал тогтооно.
1.5. Үйлчлүүлэгч би дараах нөхцөл байдлыг үнэн зөвөөр “А” талд мэдээллэж байгаа бөгөөд энэхүү мэдээллийг буруу мэдээллэсэнээр үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ. 
1.5.1. Үйлчлүүлэгч би Монгол Улсын иргэний хуулийн дагуу 18 насанд хүрсэн бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрх зүйн бүрэн чадамжтай иргэн мөн бөгөөд өөрийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг үнэн бөглөсөн болно
1.5.2. Үйлчлүүлэгч миний “А” талын дансанд түр байршуулсан мөнгөн хөрөнгө нь Олон улс болон Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлоготой холбоогүй миний өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болно
1.5.3. Үйлчлүүлэгч би Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу Апп -нд бүртгүүлэх цахим гарын үсгийг өөрөө сайн дурын үндсэн дээр зохион хэрэглэж байгаа нь үнэн болно.
1 “цахим гарын үсэг” гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг;
2 Гэрээт байгууллага гэдэг нь “А” талтай гэрээгэээр хамтран ажиллагч Монгол Улсын болон гадаад улсын банк санхүүгийн байгууллагыг хэлнэ.
3 А тал нь мөнгөн гуйвуулга хийхдээ авах шимтгэлийн хэмжээг өөрчилж болох бөгөөд тухайн өдрийн Апп -нд тавигдсан шимтгэлийг Апп -ийн зарласан тариф гэнэ.
1.6. Үйлчлүүлэгч би дараах зөвшөөрлийг “А” талд энэхүү гэрээний дагуу олгосон болно.  
1.6.1. Тухайн мөнгөн хөрөнгийн гуйвуулсаны шимтгэл, хураамжийг авах
1.6.2. Мөнгөн хөрөнгийг үйлчлүүлэгчийн тодорхойлсон этгээдэд шилжүүлж олгох.
1.6.3. Энэхүү системд оруулсан санхүүгийн мэдээллийг хадгалуулах,
1.6.4. Энэхүү системд оруулсан санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх  
1.6.5. Олон улсын болон Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тодорхойлсон сэжигтэй гүйлгээ байх тохиолдолд мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг түр зогсоох, төрийн эрх бүхий байгууллагад мэдээлүүлэх.  
1.6.6. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хоёр. Үйлчилгээ 
2.1. “А” тал нь үйлчлүүлэгчдэд энэхүү гэрээний дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ.  
2.1.1. Үйлчлүүлэгчид Апп-ээр дамжуулан цахим бүртгэл үүсгэнэ.  
2.1.2. Үүссэн цахим бүртгэлийн дагуу Үйлчлүүлэгч өөрийн шилжүүлэх мөнгөн хөрөнгийг Апп-ийн нэрлэж заасан данс4-нд түр байршуулж, “А” талын гэрээт байгууллага байршиж буй улс руу илгээх хүсэлт гаргана.
2.1.3. Үйлчлүүлэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу “А” талын гэрээт байгууллага байршиж буй дэлхийн улс орон руу Мөнгөн гуйвуулгыг Апп -ийн зарласан хугацаа5-нд шилжүүлэх бөгөөд үнийн дүнгээс Апп -ны тухайн өдрийн зарласан тарифын дагуу шимтгэл авна.
2.1.4. Мөнгөн хөрөнгийг шилжүүлсний дараа Апп-ын нэрлэж, заасан дансанд түр байршуулсан үлдэгдэл мөнгөн хөрөнгийг “А” тал буцаан шилжүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд үйлчлүүлэгч өөрөө буцаан татаж авна.
2.1.5.  Үйлчлүүлэгч нь Апп-ийн нэрлэж, заасан дансанд түр байршуулсан гуйвуулах мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд “А” тал гуйвуулгыг аль ч тохиолдолд хийхгүй бөгөөд “А” талд санхүүгийн үүрэг үүсгэхгүй.
2.1.6. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй.
2.1.7. Мөн тухайн үйлчлүүлэгчийн нэр дээр гадаад улс орноос ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгнө.
2.2. Үйлчилгээний төрлийг “А” тал өөрийн санаачилгаар нэмэгдүүлэх, хасах тохиолдолд үйлчлүүлэгч талд Апп-аар дамжуулан мэдэгдэх бөгөөд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “А” талд бичгээр 7 хоногийн дотор мэдэгдэх ба бичгээр мэдэгдээгүй тохиолдолд тухайн гэрээний нэмэлт нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд аливаа мөнгөн гуйвуулгыг нэмэлт нөхцөлийн дагуу “А” тал гүйцэтгэнэ.
4 Апп-ын нэрлэж, заасан данс нь үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгөө шилжүүлэхээр түр байршуулсан “А” талын арилжааны банкууд дах харилцах дансыг хэлнэ.
5 “Апп -ийн зарласан хугацаа” гэдэг нь “А” тал үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг “А” талын салбар байрших гадаад улс руу шилжүүлэхэд зарцуулах хугацааг хэлэх бөгөөд аль улс руу хэдий хугацаа зарцуулахыг Апп байнга үйлчлүүлэгчид мэдээллэх бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг мөн.
Гурав. Үйлчлүүлэгч талын  эрх, үүрэг  
3.1. Үйлчлүүлэгч нь цахим төлбөр тооцооны үйлчилгээ авах эрхтэй.  Үүнд:  
3.1.1. Апп-ийг ашиглан “А” талын гэрээт байгууллага байршиж буй гадаад улс орон руу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, өөрт шилжиж ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээж авах эрхтэй. 
3.1.2. Цахим төлбөр тооцооны эрхээ түр хаалгах, нээлгэх, сэргээлгэх, цуцлах эрхтэй. 
3.1.3. Цахим төлбөр тооцооны талаар санал гомдлоо шийдүүлэх эрхтэй.  
3.1.4. Мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор “А” талаас тухайн гүйлгээний талаар мэдээлэл авах эрхтэй.
3.1.5. Өөрт холбогдох гүйлгээ, шилжүүлгийн талаар дансны хуулга авах эрхтэй.
3.1.6. Мөнгөн шилжүүлэг хийгдсэн, тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч этгээд хүлээж авсан талаар энэхүү Апп болон гар утсандаа мсж хэлбэрээр хүлээж авах эрхтэй. 
3.1.7. Үйлчилгээний зааварчилгаа авах эрхтэй.
3.1.8. Цахим гарын үсэгээ солих өөрчлөх эрхтэй.  
3.2. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний дагуу дараах үүргийг хүлээнэ.  
3.2.1. Энэхүү Апп -д бүртгүүлэхдээ “А” талд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх.  
3.2.2. Гадаад улс болон Монгол Улс дотор мөнгөн гуйвуулга болон гүйлгээ хийхдээ Апп-ийн нэрлэж заасан дансанд мөнгөн хөрөнгөө түр байршуулж, Апп-ийн зарласан шимтгэлийг төлөх үүрэгтэй.
3.2.3. Гадаад улс руу шилжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг үнэн зөв мэдээллэх үүрэгтэй.
3.2.4. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчид тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй.
3.2.5. Хөрөнгийн эх үүсвэрийг Монгол улсын Мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлого биш болохыг нотлох, хэрэв хөрөнгийн эх үүсвэр нь энэхүү үйл ажиллагаатай ямар нэгэн шалтгаанаар холбогдож болох тохиолдолд энэхүү Апп-ыг ашиглахгүй байх үүрэгтэй. 
3.2.6. Өөрийн Апп -ийн бүртгэл болон цахим гарын үсгийн нууцлалыг чанд хадгалах, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, өөрийн нууцлалыг хангаагүйн улмаас үүссэн хохиролыг хариуцах үүрэгтэй. 
3.2.7. Өөрийн цахим гарын үсэг, бүртгэлийн нууц үгийг бусад этгээдэд алдсанаа мэдсэн, эсхүл сэжиглэж буй тохиолдолд нэн даруй нууц үгийг солих, энэ тухай “А” талд мэдэгдэх үүрэгтэй.
Дөрөв. “А” тал нь дараах эрх, үүрэгтэй.  
4.1. Үйлчлүүлэгчийн Гадаад улс болон Монгол Улс дотор шилжүүлсэн мөнгөн гуйвуулгааас Апп -ийн тухайн өдрийн зарласан шимтгэл авах эрхтэй.
4.2. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг “А” тал нөхөн төлүүлэх эрхтэй.
4.3. Хууль тогтоомжид заасан сэжигтэй гүйлгээ байх эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд үйлчлүүлэгчийн гүйлгээг хуульд заасан хугацаагаар зогсоох эрхтэй.
4.4. Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг ил болгох эрхтэй.
4.5. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх эрхтэй.
4.6. Үйлчлүүлэгч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй.  
4.7. Үйлчлүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд энэхүү гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.8. “А” тал үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал болон апп-ийн тасралтгүй үйл ажиллагааг хариуцн.   
4.9. Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх үүрэгтэй.  
4.10. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээ гэж мэдсэн тохиолдолд тухайн хөрөнгийг шилжүүлэхгүй байх үүрэгтэй
4.11. Апп–ийн цахим аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.  
Тав. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл.  
5.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн үзэгдэл, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, нийтийг хамарсан халдварт өвчин, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, интернетийн тасалдал, системд үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажил хаялт, гэнэтийн тог тасралт, сүлжээний доголдол зэрэг “А” талын урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.
5.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аль нэг тал нь энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болно.
5.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал энэхүү нөхцөл байдлыг аль болох боломжит хугацаанд нөгөө талдаа мэдэгдсэнээр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж үзэж гэрээний 5.1, 5.2 дох заалт хэрэгжинэ.  
Зургаа. Хариуцлага.  
6.1. Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд уг хохиролыг гэм буруутай тал өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцах үүрэгтэй. Үйлчлүүлэгч Апп-ийг хэрэглэхээ больсон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
6.2.Үйлчлүүлэгч нь залилан мэхлэх болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин “А” талд хохирол учруулсан тохиолдолд учирсан бүх хохиролыг үйлчлүүлэгчийн Апп-ын нэрлэж, заасан дансанд байх мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлүүлнэ.
6.3. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчид тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү кодыг бусдад алдсаны улмаас өөр бусад гуравдагч этгээдэд тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсны хариуцлагыг “А” тал хүлээхгүй.
6.4. “А” талын үйл ажиллагаанаас үл хамааран гэрээгээр үзүүлэх үйлчилгээ саатсан тохиолдолд “А” тал хариуцлага хүлээхгүй.
6.5. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан өөрийн нөхцөл байдлыг буруу ташаа мэдээлэлснээс үүдэн шилжүүлгийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон бөгөөд “А” талын зүгээс шилжүүлгийг нэгэнт шилжүүлсэн тохиолдолд гэрээтэй холбогдох маргааныг тухайн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн улсын хууль, шүүхийн байгууллагад гаргаж маргааныг шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болно.  
Долоо. Бусад зүйл.  
7.1. Талууд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. 
7.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах маргааныг талууд нэн тэргүүнд эвийн журмаар харилцан тохиролцож, эс тохиролцоонд хүрвэл харьялах улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
7.3. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэлийг албан бичиг хүсэлтийг “А” тал нь үйлчлүүлэгчид Апп -аар хүргэснээр, харин үйлчлүүлэгч нь “А” талын албан ёсны хаягаар хүргүүлснээр талууд хүлээн авсан, мэдсэн гэж үзнэ.
7.4. Үйлчлүүлэгчийн гүйлгээний мэдээллийг бид 5 жил ба түүнээс дээш хугацаагаар хадгална.

“САЙН ФИНАНС ЭНД ТРАНСФЕР ” ББСБ-ИЙН ГАДААД УЛС РУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ  ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ 
Нэг. Ерөнхий нөхцөл. 
1.1. Энэхүү гэрээний нөхцөл нь “Сайн Финанс энд Трансфер  ББСБ” ХХК/Цаашид “А” тал гэх/, үйлчлүүлэгч нарын хоорондын сайн дурын үндсэн дээр хийж буй гэрээ бөгөөд үйлчлүүлэгч нь “Сайн Финанс энд Трансфер  ББСБ” ХХК-ийн “Сайн Финанс энд Трансфер ” Аппликейшн/цаашид “Апп ” гэх /-ийг ашиглан “А” талын гэрээт байгууллага байршиж буй улс руу тухайн өдрийн Апп -ийн зарласан ханш/тариф-аар хөрвүүлж мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, түүнээс энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу шимтгэл авах, үйлчлүүлэгчийн тодорхой мэдээллийг авах, хадгалах, энэхүү гэрээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн мэдээлэл байх тохиолдолд эрх бүхий байгууллагад шалгуулах, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох зэрэг харилцааг зохицуулна.
1.2. Талууд нь энэхүү гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хууль, цахим гарын үсгийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасныг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээний нөхцөл тус бүрийг уншиж танилцсан болно.
1.3. Энэхүү гэрээгээр үйлчлүүлэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу “А” талын салбар байршиж буй дэлхийн улс орон руу Мөнгөн гуйвуулгыг Апп -ийн зарласан хугацаа-нд Апп -ийн зарласан тарифаар шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд шилжүүлгийн үнийн дүнгээс Апп-ийн тухайн өдрийн зарласан тарифын дагуу шимтгэл авах нэг удаагийн харилцааг зохицуулна.
1.4. Үйлчлүүлэгч өөрийн шилжүүлэх мөнгөн хөрөнгийг Апп-ийн нэрлэж заасан дансанд түр байршуулж “А” талын гэрээт байгууллага байршиж буй улс руу илгээх хүсэлт гаргаж, цахим хэлбэрээр хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцоно.
1.5. Үйлчлүүлэгч талын Апп-нд бүртгүүлэх үед “А” талтай байгуулсан” “Сайн Финанс энд Трансфер  ББСБ”ХХК-ийн цахим үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөл” нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн бөгөөд энэхүү гэрээгээр зохицуулаагүй хэсгийг дээрх гэрээний зүйл заалтаар зохицуулна.
Нэр томьёоны тодорхойлолт:
1.6. Апп-ийн зарласан ханш гэж мөнгөн гуйвуулга хийхдээ ашиглах “А” талаас зарласан ханшийг хэлэх бөгөөд энэхүү ханш нь байнгын өөрчлөгдөж болох ба Апп-ийн цэсэнд байрлуулсан байна
1.7. Апп-ийн зарласан тариф гэж “А” тал нь мөнгөн гуйвуулга хийхдээ авах шимтгэлийн хэмжээг хэлэх бөгөөд аль улс орон руу шилжүүлэх зэргээс шалтгаалан өөрчилж болох ба тухайн өдрийн Апп-ийн цэсэнд байрлуулсан байна.
1.8. Апп-ийн зарласан хугацаа гэж “А” тал үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг “А” талын гэрээт байгууллагын салбар байрших гадаад улс руу шилжүүлэхэд зарцуулах хугацааг хэлнэ.
1.9. “А” талын гэрээт байгууллага гэж “А” талтай гэрээгэээр хамтран ажиллагч  Монгол Улсын болон гадаад улсын банк, санхүүгийн байгууллагыг хэлнэ. 
1.10. Цахим гарын үсэг гэж Үйлчлүүлэгчийн Апп -нд бүртгүүлэхдээ зохион бүрдүүлсэн, цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилго бүхий нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг хэлнэ 
1.11. Апп-ын нэрлэж, заасан данс гэж үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгөө шилжүүлэхээр түр байршуулсан “А” талын арилжааны банкууд дах харилцах дансыг хэлнэ.
1.12. Үйлчлүүлэгч би дараах нөхцөл байдлыг үнэн зөвөөр “А” талд мэдээллэж байгаа бөгөөд энэхүү мэдээллийг буруу мэдээллэсэнээр үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
1.12.1. Үйлчлүүлэгч би Монгол Улсын иргэний хуулийн дагуу 18 насанд хүрсэн бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрх зүйн бүрэн чадамжтай иргэн мөн бөгөөд өөрийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг үнэн бөглөсөн болно.
1.12.2. Үйлчлүүлэгч миний “А” талын дансанд түр байршуулсан мөнгөн хөрөнгө нь Олон улс болон Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлоготой холбоогүй миний өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болно.
1.12.3. Үйлчлүүлэгч би Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу Апп -нд бүртгүүлэхдээ цахим гарын үсгийг өөрөө сайн дурын үндсэн дээр зохион хэрэглэсэн болно.
1.13. Үйлчлүүлэгч би дараах зөвшөөрлийг “А” талд энэхүү гэрээний дагуу олгосон болно.
1.13.1. Мөнгөн хөрөнгө хүлээж авах этгээдийн мэдээллийг үнэн зөв өгсөн бөгөөд “А” талын гэрээт байгууллагад тухайн мэдээллийг дамжуулах, тухайн этгээдэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг олгох.
1.13.2. Энэхүү системд оруулсан санхүүгийн мэдээллийг хадгалуулах,  
1.13.3. Энэхүү системд оруулсан санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх  
1.13.4. Олон улсын болон Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тодорхойлсон сэжигтэй гүйлгээ байх тохиолдолд мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг түр зогсоох, төрийн эрх бүхий байгууллагад мэдээлүүлэх.
1.13.5. Тухайн мөнгөн хөрөнгийн гуйвуулсны шимтгэл, хураамжийг авах.  
1.13.6. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хоёр. Үйлчлүүлэгч талын  эрх, үүрэг  
2.1. Үйлчлүүлэгч нь цахим төлбөр тооцооны үйлчилгээ авах эрхтэй. Үүнд:
2.1.1. Апп-ийг ашиглан “А” талын гэрээт байгууллага байршиж буй гадаад улс орон руу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, өөрт шилжиж ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээж авах эрхтэй. 
2.1.2. Цахим төлбөр тооцооны эрхээ түр хаалгах, нээлгэх, сэргээлгэх, цуцлах эрхтэй.
2.1.3. Цахим төлбөр тооцооны талаарх санал гомдлоо шийдүүлэх эрхтэй.  
2.1.4. Мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор “А” талаас тухайн гүйлгээний талаар мэдээлэл авах эрхтэй.
2.1.5. Өөрт холбогдох гүйлгээ, шилжүүлгийн талаар дансны хуулга авах эрхтэй.
2.1.6. Мөнгөн шилжүүлэг хийгдсэн, тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч этгээд хүлээж авсан талаарх мэдэгдлийг энэхүү Апп болон гар утсандаа мессеж хэлбэрээр хүлээж авах эрхтэй.
2.1.7. Үйлчилгээний зааварчилгаа авах эрхтэй.  
2.1.8. Цахим гарын үсгээ солих өөрчлөх эрхтэй.  
2.2. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний дагуу дараах үүргийг хүлээнэ.  
2.2.1. Энэхүү Апп-д бүртгүүлэхдээ “А” талд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
2.2.2. Гадаад улс болон Монгол Улс дотор мөнгөн гуйвуулга болон гүйлгээ хийхдээ Апп-ийн нэрлэж заасан дансанд мөнгөн хөрөнгөө түр байршуулж, зарласан шимтгэлийг төлөх үүрэгтэй.
2.2.3. Гадаад улс руу шилжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг үнэн зөв мэдээллэх үүрэгтэй.
2.2.4. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй.
2.2.5. Хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлого биш болохыг нотлох, хэрэв хөрөнгийн эх үүсвэр нь энэхүү үйл ажиллагаатай ямар нэгэн шалтгаанаар холбогдож байгаа тохиолдолд энэхүү Апп-ийг ашиглахгүй байх үүрэгтэй.
2.2.6. Өөрийн Апп-ийн бүртгэл болон цахим гарын үсгийн нууцлалыг чанд хадгалах, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, өөрийн нууцлалыг хангаагүйн улмаас үүссэн хохирлыг хариуцах үүрэгтэй.
2.2.7. Өөрийн цахим гарын үсэг, бүртгэлийн нууц үгийг бусад этгээдэд алдсанаа мэдсэн, эсхүл сэжиглэж буй тохиолдолд нэн даруй нууц үгийг солих, энэ тухай “А” талд мэдэгдэх үүрэгтэй.
Гурав. “А” тал нь дараах эрх, үүрэгтэй.  
3.1. Үйлчлүүлэгчийн Гадаад улс болон Монгол Улс дотор шилжүүлсэн мөнгөн гуйвуулгаас Апп-ийн тухайн өдрийн зарласан шимтгэл авах эрхтэй.
3.2. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
3.3. Хууль тогтоомжид заасан сэжигтэй гүйлгээ байх, төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд үйлчлүүлэгчийн гүйлгээг хуульд заасан хугацаагаар зогсоох эрхтэй.
3.4. Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг ил болгох эрхтэй.
3.5. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх эрхтэй.
3.6. Үйлчлүүлэгч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй.
3.7. Үйлчлүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд энэхүү гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
3.8. “А” тал үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал болон апп-ийн тасралтгүй үйл ажиллагааг хариуцна.
3.9. Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх үүрэгтэй.  
3.10. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гүйлгээ байх магадлалтай тохиолдолд үйлчлүүлэгчтэй холбогдож энэ тухай мэдээллэх үүрэгтэй
3.11. Апп–ийн цахим аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.  
Дөрөв. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл.  
4.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн үзэгдэл, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, нийтийг хамарсан халдварт өвчин, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, интернетийн тасалдал, системд үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажил хаялт, гэнэтийн тог тасралт, сүлжээний доголдол зэрэг “А” талын урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.
4.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аль нэг тал нь энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болно.
4.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал энэхүү нөхцөл байдлыг аль болох хурдан боломжит хугацаанд нөгөө талдаа мэдэгдсэнээр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж үзэж гэрээний 4.1, 4.2 дахь заалт хэрэгжинэ.
Тав. Хариуцлага.  
5.1. Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг гэм буруутай тал өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцах үүрэгтэй.
5.2. Үйлчлүүлэгч нь залилан мэхлэх болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин “А” талд хохирол учруулсан тохиолдолд учирсан бүх хохиролыг үйлчлүүлэгчийн Апп-ийн нэрлэж, заасан дансанд түр байрших мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлүүлнэ.
5.3. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс “А” тал нь үйлчлүүлэгчдэд тодорхой нууцлал бүхий кодыг Апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү кодыг бусдад алдсаны улмаас өөр бусад гуравдагч этгээдэд тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсны хариуцлагыг “А” тал хүлээхгүй.
5.4. “А” талын үйл ажиллагаанаас үл хамааран гэрээгээр үзүүлэх үйлчилгээ саатсан тохиолдолд “А” тал хариуцлага хүлээхгүй.
5.5. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан өөрийн нөхцөл байдлыг буруу ташаа мэдээлэлсэнээс үүдэн шилжүүлгийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон бөгөөд “А” талын зүгээс шилжүүлгийг нэгэнт шилжүүлсэн тохиолдолд гэрээтэй холбогдох маргааныг тухайн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн улсын хууль, шүүхийн байгууллагад гаргаж маргааныг шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Зургаа. Бусад зүйл.  
6.1. Талууд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. 
6.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах маргааныг талууд нэн тэргүүнд эвийн журмаар харилцан тохиролцож, эс тохиролцоонд хүрвэл харьялах улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.3. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэлийг албан бичиг хүсэлтийг “А” тал нь үйлчлүүлэгчид Апп-аар хүргэснээр, харин үйлчлүүлэгч нь “А” талын албан ёсны хаягаар хүргүүлснээр талууд хүлээн авсан, мэдсэн гэж үзнэ.
6.4. Үйлчлүүлэгчийн гүйлгээний мэдээллийг бид 5 жил ба түүнээс дээш хугацаагаар хадгална.