Мэдээллийн аюулгүй байдал
Бид дараах аюулгүй байдлыг ханган ажиллана. Үүнд:- Харилцагчид үзүүлж буй бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангана Мэдээллийн аюулгүй байдлын сайн соёлыг байгууллагад бий болгоно Харилцагчид, хөрөнгө оруулагчид, технологийн түншүүд, гуравдагч талуудтай хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлал, түүний бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг бүрэн хангана.
- Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчдийн найдвартай түнш байж ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.
- Бүтээгдэхүүн үйлчилгээний холбоотой мэдээлэл, өгөгдөл, оюуны өмч, хөрөнгө оруулагч, хувь хүний мэдээллүүд бүгд үнэ цэн бүхий хөрөнгөд тооцогдох бөгөөд уг мэдээлэл устгах, алдагдах, гадны халдлагад өртөх гэх мэт болзошгүй эрсдэлийг бууруулж ажиллана.
- Мэдээллийг аюулгүй байдлыг хангаж, МАБ-ын удирдлагын тогтолцоог тогтмол шалгаж тасралтгүй сайжруулж ажиллана.