Комплаенс
Бид харилцагчдаа санхүүгийн залилан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Монгол болон олон улсын стандарт, хууль, журамд өөрсдийн үйл ажиллагааг нийцүүлэн харилцагчийг танин мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд уг ажлын хүрээнд харилцагчдаасаа тодорхой мэдээллүүдийг шаардаж авдаг. Харилцагчаас авсан мэдээллүүд нь компанийн дотоод журам болон бусад хууль, стандартын дагуу хадгалагдан хамгаалагддаг.