Нийгмийн хариуцлага

i-stay-home-lettering_23-2148483381213537274.jpg
Мэдээлэл
  • 3/24/2021

              "САЙН ФИНАНС энд ТРАНСФЕР" ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад ковид-19 цар тахал ихээр тархаж нийслэлд хөл хорио тогтоосон хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн харилцагч нартаа тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс олон олон уралдаан тэмцээнийг зохион байгуулсан.

“Авъяаслаг багачууд” тик ток бичлэгийн уралдаан

Уралдаан маань 3-10 насны хүүхдүүдийн дунд зохиогдож олон авъаслаг багачуудын дурсамжийг мөнхлөх энэхүү гэгээлэг уралдаанаа зохиосон. Уралдаанд олон авъаслаг хүүхдүүд бичлэг илгээж авъяас чадвараа уралдуулсан ширүүн өрсөлдөөн болж шилдэгийн шилдэг 3 хүүхдээ байгууллагын гарын бэлгээр урамшууллаа.


#StayAtHome Тик ток уралдаан

КОВИД19 цар тахал ихэсч УОК-оос 11 сарын 11 эхлэн орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд #StayAtHome Тик ток уралдааныг 11 сарын 17-оос12 сарын 1-ний хооронд хэрэгжүүлж нийтдээ 254 бичлэг хүлээн авсан.

Уралдааны зорилго нь хүмүүсийг гэртээ байж, хөл хорионы үед гэр бүлээрээ дархлаагаа дэмжижийг уриалж нийгэмд эерэг хандлага, эерэг энергийг түгээх зорилготой хэрэгжүүлсэн.