“Сайн энд Трансфер ББСБ” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн зээл, гадаад валют арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Улаанбаатар хотод хамгийн өргөн цар хүрээг хамран хурдан шуурхай найдвартай үзүүлж байгаа билээ. 

Үнэнч шударга, ил тод, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмуудад тулгуурлан дэлхийн стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлж, юанийн болон бусад гадаад төлбөр тооцоог цахимжуулах ажлыг салбар нэгжүүдийнхээ хүрээнд зохион байгуулж амжилттай нэвтрүүлээд байна.