Сайн Финанс & Трансфер

Бидний тухай

“Сайн Финанс энд Трансфер” ББСБ нь “Тайгын Булаг” ХХК-ийн салбар компани бөгөөд 2017 онд Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн зээл, гадаад валют арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэхээр Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авсан.

Манай компани санхүүгийн өндөр чадвар, сайтар төлөвлөгдсөн санхүүгийн төлөвлөгөө, үүсгэн байгуулагчдын дотоод, гадаад дахь мэдээллийн болон түншлэлийн өргөн харилцааг ашиглан үйлчлүүлэгч, харилцагчдын санал хүсэлтийг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай гүйцэтгэж байна.

Мөн техник, технологийн дэвшилт болон туршлагатай боловсон хүчнийг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Монгол Улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай шударгаар өрсөлдөж, харилцагч үйлчлүүлэгчдийн санхүүгийн бүхий л хэрэгцээг хангахад өөрийн үйл ажиллагааг чиглүүлж, түргэн шуурхай, найдвартай түнш нь байхыг эрхэмлэнэ.

Байгууллагын зорилго



Тус компани үйл ажиллагааныхаа зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:
  • Зах зээлд өөрсдийн байр суурийг баттай олж, тогтвортой, найдвартай харилцагчидтай болох,

  • Зах зээлд тулгуурласан үнийн бодлого баримтлан, зээл, хөрөнгө оруулалтын эрэлтийг хангаж чадахуйц санхүүгийн боломжийг бий болгох,

  • Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах,

  • Монгол Улс, БНХАУ-ын хоорондох экспорт импортыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад худалдааны бэрхшээлтэй, хүндрэлтэй асуудлыг бууруулж өөрсдийн хэв маяг бүхий үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх

  • Өөрсдийн салбар, нэгжүүдийг ашиглан Монгол Улс дахь валютын хамгийн боломжит ханшийг хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ өөрт ойр салбараас худалдах, худалдан авах боломжийг бүрдүүлэх

  • Боловсон хүчний ур чадварыг байнга хөгжүүлж, туршлагатай, тогтвортой хүний нөөцийг бий болгох

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлийн чадварлаг мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэх


  • Санал хүсэлтээ бидэнтэй чөлөөтэй хуваалцана уу

    И-мэйлээр мэдээлэл байнга авч байх