Мэндчилгээ



“Сайн энд Трансфер ББСБ” ХХК нь харилцагчдын итгэлийг алдалгүй найдвартай, онцгой үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилгын хүрээнд юанийн гуйвуулга болон бусад гадаад төлбөр тооцооны үйлчилгээнд стандарт тогтоох, онлайн гуйвуулгын үйлчилгээний чанар, хурдыг сайжруулахад голчлон анхаарч төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Бид байгууллагадаа дэлхийн жишиг компаниудын ноу-хау, соёлыг төлөвшүүлж ёс зүйтэй, үр дүнд суурилсан хамт олон болон нэгэн зорилгын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна.

 

Цаашдаа үйлчилгээний соёл стандарт, хурдан шуурхай байдалд онцгой анхаарч харилцагчдыг урамшуулж, БНХАУ болон олон улсын харилцагч банк, компаниудтай харилцаагаа батжуулах ажиллах болно.

 

Гүйцэтгэх захирал Г.Сайндүү

Манай үйлчлүүлэгчид

Хамгийн сайн санхүүгийн үйлчилгээ

Та санхүүгийн асуудлаа шийдэхэд
бид тусална